АЛТАЙ СУМАНД ШИНЭ ДОТУУР БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

2017 оны 10-р сарын 19, 00:00

Өчигдөр М.Кебекийн нэрэмжит Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн шинээр баригдсан дотуур байрны нээлтийн үйл  ажиллагаа боллоо. Уг  нээлтийн үйл  ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА-гийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Вэйсэл Чифтжи, аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч К.Еркегүл, төлөөлөгчид Х.Жанузах, Р.Риян сумын удирдлагууд болон захирлуудын холбооны тэргүүн Г.Амантай  тус  холбооны тэргүүлэгчид , багш, сурагчид, эцэг-эхийн төлөөллүүд оролцсон юм.

Б.Жирен захиралтай “Агайын” ХХК-ны чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн, ТИКА ОУБ-ын санхүүжилтээр доторх тохижилт нь хийгдсэн дотуур байрны нээлтийн арга хэмжээнд  оролцсон аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан сургуулийн удирдлага, багш, сурагчид, эцэг-эхийн төлөөллүүдэд баяр хүргэн ажлын амжилт хүсэж аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргын нэрийн өмнөөс талархалын бичиг гардуулж  эд зүйлээр шагнан урамшууллаа.

Мөн түүнчлэн Алтай сумын аймаг дахь нутгийн зөвлөлийг төлөөлөн аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай үг хэлж  нэг ширхэг иж бүрэн компьтер бэлэглэсэн бол  тус сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч Төрийн банкны захирал Х.Жанузах таван ширхэг иж бүрэн суурийн компьютер өгөхөөр боллоо.

Эцэст хэлэхэд тус дотуур байрны доторх тохижилтийг хийж өгсөн ТИКА ОУБ-га болон Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА-гийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Вэйсэл Чифтжи нарт мөн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн  Б.Жирен захиралтай “Агайын” ХХК-ны хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье

                                                                                                                                                                      Н.Ерлан