“ИНЖЕНЕР ГЕОДЕЗИ” ХХК-НЫ МЭРГЭЖЛИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2017 оны 10-р сарын 20, 00:00

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан “Инженер геодези” ХХК-ны  ерөнхий захирал Монгол улсын зөвлөх инженер Ч.Цэрэнбатыг  хүлээн авч уулзлаа.

“Инженер геодези” ХХК-ны  ерөнхий захирал Монгол улсын зөвлөх инженер Ч.Цэрэнбат аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай  хамтран  агаар мандлаас хот төлөвлөлттэй холбоотой зураг авах ажилаар ирсэн  бөгөөд хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гаргах, шинээр барилга байшин барих талбайг сонгох, үерийн хамгаалалт хийх зэрэг  ажлуудын зургийг агаар мандлаас мэргэжлийн өндөр түвшинд авч өгөх талаар аймгийн Засаг даргад танилцуулж цаашид хамтран ажиллахаар боллоо.

                                                                                                                                                            Н.Ерлан