АЙМГИЙН УДИРДЛАГУУД САНСАР ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 10-р сарын 20, 00:00

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек нар ахмадууддаа үйлчилгээ үзүүлдэг “Сансар” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж хэвтэн эмчлүүлж буй ахмад буурлуудын санал бодлыг сонсож ажиллалаа.

Олон жилийн турш тасралтгүй ахмадуудад үйлчилгээ үзүүлж ирсэн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа буурлууд маань тус эмнэлгийн эмчилгээ нь маш сайн ирэх бүрт сайхан үйлчилдэг, найрсаг сайхан хамт олон, тав тухтай орчин, эелдэг сайхан зан ааш мэргэжлийн ур чадвартай эмч нар үйлчилгээ үзүүлдэг манлайлагч байгууллага хэмээж байв.


Онцолж хэлбэл "Сансар" эмнэлэгт баригдсанаас хойш 30 жилийн дараа энэ жил анх удаа бүрэн их засвар хийгдсэн байна. Засвар хийх хөрөнгийг  2016 оны АИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаанд  тус эмнэлгийн дарга, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Д.Сара оруулж орон нутаг хөгжүүлэх сангаас гаргахаар шийдвэрлүүлсэн байна.

Мөн түүнчлэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр аймгийн удирдлагууд тус байгууллагад он удаан жил ажиллаж хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан зарим хүмүүсийг аймгийн “Хүндэт тэмдэг” “Тэргүүний ажилтан” медалиар тус тус шагналаа.

                                                                                                                                                        Н.Ерлан