МОНГОЛ УЛСАД ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ.

2017 оны 10-р сарын 21, 00:00

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурлыг өнөөдөр алтан гадас одонт М.Хурманханы нэрэмжит аймгийн хөгжимт драммын театрт зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан аймгийн ҮЭ-ийн холбооны дарга А.Кеншилик, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол болон тус холбооны үе үеийн удирдлагууд, гишүүд, идэвхтэн зуун жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд оролцлоо.

Тэрээр аймгийн удирдлагууд Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээг нээж үйлдвэрчний эвлэлийн гишүүд, идэвхтэн үе үеийн ахмадууддаа болон тэдний гэр бүлд нь баярын мэндчилгээ дэвшүүлж ойн баярыг тохиолдуулан зарим хүмүүсийг Яамны болон аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

 

1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалж тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх үндэс суурийг тавьсан түүхтэй.

 

Өдгөө 100 жилийнхээ босгыг давж буй МҮЭ-ийн байгууллага өнөөдрийн байдлаар 450 мянга орчим гишүүн дэмжигчидтэй, аймаг, нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

 

Мөн түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагааны чиглэл нь ажлын байран дээр байгаа ажилчдаа хамгаалах, ажилтан, ажилчдын ажлын нөхцөлийг нь сайжруулах, аливаа зүйлийг бүгдээр хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэх, амьдралын нөхцөл байдлыг дээшлүүлэх арга зам эрж хайх, нийгмийн аливаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэрэгсэл, нөхцөл бололцоо бүрдүүлж өгөх зэрэгт хөдөлмөрийн маргааны асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, өмгөөллийн туслалцаа үзүүлэх үндсэн чиглэлтэй юм.

 

                                                                                                                                                          Н.Ерлан