Аймгийн УАШЗ-өөс өгсөн Үүрэг даалгавар

2017 оны 11-р сарын 14, 00:00

2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

Биелэлт

1

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг гаргаж 2017 оны 11 дүгээр 15-ны дотор ТЗУХ-т ирүүлэх /Биелэлт ирүүлэхдээ хийгдсэн ажлын тайланг тодорхой тоо баримттай, харьцуулсан график, хүснэгттэй, гарсан үр дүнг тодорхой бичиж ирүүлнэ/

7 хоног

Бүх байгууллагын дарга нарт

 

2

Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тооны захиалгыг холбогдох материалын хамт 2017 оны 11 сарын 17-ны дотор аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд ирүүлэх

7 хоног

Бүх байгууллагын дарга нарт

 

3

Өдийд гол мөрөн гүйцэд хөлдөөгүй тул  жолооч нар зам товчлох гээд мөсөөр гаталж осолдох аюултай. Иймд ард иргэдийг мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, зориулалтын бус гарц гармаар гарахаас татгалзах хэрэгтэй зэргийг онцгой байдлаас байнга анхааруулж ажиллах,

Мөн мөсөн дээгүүр мал тууварлах, тээвэр хийхгүй байхыг сануулах

7 хоног бүр

Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан

 

4

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг тухай бүр бүртгэлээс хасуулдаггүйгээс татвар хураалтын үед хүндрэл гарч байгаа.

Иймд аймгийн ЗДТГ, авто тээврийн үндэсний төв, Татварын хэлтэстэй хамтарч ажлын хэсэг байгуулж аймгийн хэмжээнд бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгсэл болон замын хөдөлгөөнд оролцоогүй улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо, судалгааг гаргаж, цаашид бүртгэлээс хасах ямар арга зам байгаа талаарх саналаа Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж танилцуулах

7 хоног

БӨ аймаг дахь Автотээврийн төвийн дарга Т.Сайдолда, Татварын хэлтсийн дарга Т.Фестиваль

 

5

Орон нутагт хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг чанартай зохион байгуулах /сум, багийн түвшинд хүрч ажиллах/

7 хоног

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан

 

 

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 11 дугаар сарын 16-ны дотор ирүүлнэ үү.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР