Аймгийн УАШЗ-өөс өгсөн Үүрэг даалгавар

2017 оны 11-р сарын 21, 00:00

2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

Биелэлт

1

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг дахин нягталж тодорхой үр дүн, бодит тоо баримттайгаар гаргаж холбогдох хэлтэст хүргүүлэх, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөл, аймгийн 2018 оны төсвийн төсөл, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг эцэслэн боловсруулж ирүүлэх

7 хоног

Бүх байгууллагын дарга нарт

 

2

Жирэмсэн эхчүүдийг эрт хяналтанд авах, төрөлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга болон өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар үүрэг өгч хяналт тавьж ажиллах

7 хоног бүр

Эрүүл мэндийн газрын дарга

 

 

 

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 11 дугаар сарын 23-ний дотор ирүүлнэ үү.

 

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР