ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДАВ.

2017 оны 11-р сарын 23, 00:00

Баян-Өлгий аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гурав дахь удаагийн хурал хуралдаж 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт 2018 онд хийх ажлын чиглэлээ тодорхойлж гишүүдийн санал хүсэлтийг сонсов.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/511, А/69 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам” батлагдсантай холбоотойгоор гэмт хэрэгт холбогдон мөрдөн шалгагдаж байгаа гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-г Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 115 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хурлыг тус хорооны дарга ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай удирдаж аймгийн хэмжээнд хүүхэд оролцож үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулга, төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, гэмт хэрэг, зөрчилд хүүхэд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтoын ажиллагааг зохицуулах талаар санал солилцож цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл өгч Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилттэй холбоотой саналыг нэгтгэн 2018 оны аймгийн төсөвт тусгуулах санал оруулахаар шийдвэрлэв.

                                                                                                                                                                     Н.Ерлан

                                                                                                                                                                    2017.11.23