УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ.

2017 оны 11-р сарын 24, 00:00

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлын талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген, өмнөх шуурхай хуралд өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол нар тус тус танилцууллаа.

Үүний дараа аймгийн Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс зэрэг байгууллагуудын дарга, төлөөлөн оролцогч нар мэдээлэл хийв.

Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген аймгийн ИТХ-ын 12 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит чуулганаар хэлэлцэгдэх 2018 оны төсвийн төслийг эцэслэн боловсруулан дуусгаж ирүүлэхийг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Мөн аймгийн Онцгой байдлын газарт ард иргэдэд сэрэмжлүүлэг өгөх үүднээс хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан нүүрс түлэхдээ зуухныхаа ам онгорхой эсэхийг шалгах, түлээ нүүрсийг бүрэн шатаах, сайжруулсан зуух, түлш хэрэглэх зэрэг угаартахаас урьдчилан сэргийлэх ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхийг үүрэг болгов.

                                                                                                                                                                 Н.Ерлан

                                                                                                                                                                2017.11.24