АВРАГЧИД ТАВ ТУХТАЙ ОРОН СУУЦАНД АМЬДАРНА

2017 оны 12-р сарын 06, 00:00

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын 43 айлын орон сууцыг өнөөдөр ашиглалтад  орууллаа.

Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Гылымхан, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, аймгийн Онцгой байдлын газрын  дарга, хурандаа С.Пүрэвсамдан, барилгын ажлыг санхүүжүүлэн босгосон “Цамбагарав Өгөөж” ХХК-ны захирал Б.Энхболд болон Онцгой байдлын газрын аврагч албан хаагчид, иргэд оролцов.

Тэрээр нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Гылымхан хэлсэн үгэндээ: “Сүүлийн жилүүдэд төр засгаас болон аймгийн удирдлагын зүгээс  Онцгой байдлын албаны боловсон хүчин болон техник хэрэгслийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна цаашдаа ч анхааралдаа авч дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийлж улс орны аюулгүй байдал, хүн ардынхаа төлөө халуун амиа зориулан тэмцэж байдаг аврагчдын нийгмийн асуудлыг шийдэж өгсөн Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, аймгийн Онцгой байдлын газрын  дарга, хурандаа С.Пүрэвсамдан, барилгын ажлыг санхүүжүүлэн босгосон “Цамбагарав Өгөөж” ХХК-ны захирал Б.Энхболд нарт талархал илэрхийлж аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнав.

 

                                                                                                                                                         Н.Ерлан

                                                                                                                                                      2017.12.06