Бэлчээрийн хомсдолд орсон ан амьтанд био техникийн арга хэмжээ авахаар болов.

2018 оны 02-р сарын 01, 00:00

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шуурхай дээр аймгийн Засаг даргын орлогч А.Камельятаас өгсөн үүргийн дагуу тус захиргаанаас Тусгай хамгаалалтай нутагт өвөлжиж буй нэн ховор, ховордсон ан амьтаны өвөлжилтийн байдал ажиглалт мониторинг хийж биотехникийн араг хэмжээнд шаардагдах хөрөнгийн тооцоо гарган аймагт ажилласан Улсын онцгой комиссын ажлын хэсэгт танилцуулан 6 сая төгрөг шийдвэрлүүлээ. Одоо биотехникийн арга хэмжээ авах бэлтгэл ажил хийж байна.