УРИАНХАЙ МӨСӨН СУРЫН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА.

2018 оны 02-р сарын 04, 00:00

ХVII  жарны “Тийн унжлагат” хэмээгч Шороон нохой жилийн Сар шинийн  баяр болон  Алтайн Урианхайн уламжлалт  Нохой жилтний мөсний сурын харвааны тэмцээн зохион байгуулагдаж байна.

Цэц мэргэнээ сорьсон тус Мөсний сурын харваанд: Улсын мэргэн 1,  Хүндэт мэргэн 2, спортын мастер 16, спортын дэд мастер 9, сумын мэргэн 6, залуу харваач 14 буюу нийт 49 харваач оролцож байгаа юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг  дарга А.Гылымхан нээж, харваачиддаа тэмцээний үйл ажиллагаанаас амжилт хүсэж спортын салбарт  амжилт гарган аймгийнхаа нэр төрийг өндөрт өргөж яваа  Улсын мэргэн О.Эрдэнэбилэг, Улсын гарамгай харваач Б.Бумцэнд нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагналаа.

 

Н.Ерлан

2017.02.04