АЙМГИЙН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД 2017 ОНД ХИЙСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЖ ДУУСЛАА.

2018 оны 02-р сарын 08, 00:00

2018 оны 02-р сарын 05-08-ны өдрүүдэд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн Засаг даргын тамгын газрын даргын баталсан хуваарийн дагуу аймгийн нийт 50 гаруй төсөвт байгууллагуудын 2017 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг сонсож дүгнэлээ.

Тэрээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн тайлангаа тайлагнасан байгууллагуудын удирдлага болон ажилчиддаа цаашид улам их амжилт гарган ажиллахыг ерөөж, ажлын хариуцлагаа сайжруулахыг үүрэг болголоо.

Үүнд:

1. Төрийн албан хаагчийн ёс зүйг харилцааны соёлыг дээшлүүлэх

2. Хээл хахуул хувийн ашиг сонирхлоос ангид байх

3. Цаг баримтлах

4. Аливаа үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах

5. Батлагдсан бүтэц орон тооны дагуу ажиллах /Дур мэдэн орон тоог хасах эсвэл нэмэх асуудлыг таслан зогсоох/

6. Төсвийн хүрээнд хэмнэлттэй, үр дүнтэй, өргүй ажиллах

7. Иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй, чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх

8. Харьяа салбарын яам болон гадаад дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтарч ажиллах

9. Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхижуулах чадварлаг боловсон хүчин бий болгох талаар анхаарах

10. Нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аянд идэвхтэй оролцох /орчны цэвэрлэгээ, мод тарих , дэмжлэг туслалцаа г.м/

11. Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаандаа багтааж сайн чанартай биелүүлэх

12. Үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг бий болгох. / ТВ, Радио, Сонин цахим хуудас-аар / түгээх,

13. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг хугацаандаа өгч мэдэгдэх

14. Төр засгаас үзүүлж буй тэтгэмжийг /мөнгөн тусламж, хүнсний талон, асаргаа сувилгаа, хөнгөлөлт урамшуулал / авах ёстой эзэндээ олгох, хүргэх

15. Байгууллага тус бүр шинэ санаачлага гаргаж ажиллах зэрэг олон асуудлыг тус тус үүрэг болголоо.

Н.Ерлан.

2018.02.08