БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС “АЛТАН ТӨЛ” ШАГНАЛЫН ЭЗЭН ТОДОРСОН БАЙНА.

2018 оны 02-р сарын 10, 00:00

1961 оноос тасралтгүй 46 дахь жилдээ зохион байгуулж буй Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд”-ээр Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат Жанкейн Барбол тодорсон байна.

Энэхүү шагналыг тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээ сайжруулан бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулдаг ажээ.

Тэрээр өнөөдөр “Алтан төлийн эзэн Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат Жанкейн Барболын шагналыг УИХ-ын гишүүн Г.Солтан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Арман, ОНОНРТ-ийн захирал Н.Оспан, ХХААГ-ын дарга Б.Ерболат, Бугат сумын ИТХ-ын дарга Х.Хавдалмурат, тус сумын Засаг дарга Х.Хайв нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Онцолж хэлэхэд шагналын эзэн маань нийт төллөх бог малаас 400 төл хорогдолгүй хүлээн авч бойжуулсан амжилтаараа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа юм.

Н.Ерлан

2018.02.09