"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР ШАЛГАРСАН Ж.МАРУАГИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

2018 оны 02-р сарын 10, 00:00

Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Солтан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, аймгийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат нар Баяннуур сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, тус сумаас төрөн гарсан "Улсын аварга тариаланч" Ж.Маруагийн шагналыг гардуулж баяр хүргэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Солтан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар УИХ, ЗГ-аас батлан гаргасан хууль тогтоомж, шийдвэр цаашид баримтлах бодлогын талаар, аймгийн Засаг дарга А.Гылымхан 2017 онд аймаг орон нутагтаа хийсэн ажил, үйл ажиллагааны тайлангаа тайлагнав.

Мөн аймгийн Хошой "Аварга малчин"-аар тодорсон Х.Еркебек, "Аварга малчин"-аар тодорсон Б.Алдаберген, Ж.Даулетхан, Н.Батырбек болон "Аварга тариаланч"-аар шалгарсан З.Дайын нарын шагналыг тус тус гардууллаа.

Н.Ерлан
2018.02.09