"УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-ААР ШАЛГАРСАН ЭРХМҮҮДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

2018 оны 02-р сарын 11, 00:00

УИХ-ын гишүүн Г.Солтан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, Буянт сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч С.Бахыт, ХХААГ-ын дарга Б.Ерболат нар Толбо,  Буянт сумдын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж тус сумуудаас шалгарсан Улс, аймгийн аварга малчдын шагналыг гардуулж Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

 Мөн УИХ-ын гишүүн Г.Солтан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар УИХ, ЗГ-аас батлан гаргасан хууль тогтоомж, шийдвэр цаашид баримтлах бодлогын талаар, аймгийн Засаг дарга А.Гылымхан 2017 онд аймаг орон нутагтаа хийсэн ажил, үйл ажиллагааны тайлангаа иргэдийн өмнө тайлагнав.

 Улс, аймгийн аварга малчнаар шалгарсан хүмүүсийг танилцуулбал:

1. "Монгол Улсын аварга малчин"-аар Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх Эрэг багийн малчин Мөнхөөгийн Цэнд-Очир. Толбо сумын 1 дүгээр багийн малчин Бугбайн Бахыт,

2. "Aймгийн аварга малчин"-аар Буянт сумаас Хөх Эрэх багийн малчин Тарвын Төлепберген, Өмнөгол багийн малчин Коравын Баатарцэцэг, Хөлцөөт багийн малчин Хумарзахын Асылбек Толбо сумаас 1 дүгээр багийн малчин  Хайдарын Серикбол 2 дугаар багийн малчин Ханайн Октябрь,  3 дугаар багийн малчин Солтаны Көбеш, 4 дүгээр багийн малчин Мамырханы Өмирзах  нар тус тус шалгарав.

Н.Ерлан

2018.02.10