САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАЖ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2018 оны 02-р сарын 12, 00:00

Арвандолдугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан /2018.02.12/ Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ахмадын хороо, Монстрой-Эра ХХК, Файнноос ХХК, Next фото студио, Саян ТВ зэрэг байгууллагууд хамтран аймгийн 300 гаруй ахмадуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг тараалаа. 

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан,  Засаг дарга А.Гылымхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Ахмадын хорооны дарга Н.Бейбитхан нар оролцож хүндэтгэлийн үйл ажиллагааг нээн үг хэлж, ахмад буурлууддаа сар шинийн мэнд дэвшүүлэн, эрүүл энхийг хүслээ. 

Түүнчлэн аймгийн Засаг дарга А.Гылымхан орон нутагт хийгдсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил, ахмад настнуудыг дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийг үйл ажиллагаанд оролцсон ахмадуудад танилцуулсан.

Мөн зарим ахмад буурлуудыг ЗГ-ын болон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

 

Н.Ерлан.

2018.02.12