ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ.

2018 оны 02-р сарын 13, 00:00

Монголын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулсан Хүндийн өргөлтийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 02,03-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Баян-Өлгий аймгаас н.Талгат дасгалжуулагчтай 6 тамирчин оролцож, 50 кг жинд хүч үзсэн А.Алтынбек нийлбэр өргөлтөөр 132 кг өргөж алтан медаль, 53 кг жинд Т.Арай нийлбэр өргөлтөөр 85 кг өргөж хүрэл медаль, 56 кг жинд Б.Хызыр түлхэлтийн төрлөөр 65 кг өргөж хүрэл медаль, нийлбэр өргөлтөөр 115 кг өргөж хүрэл медаль, Е. Тилек + 69 кг жинд огцом өргөлтөөр 80 кг өргөж хүрэль медаль, Б.Ибрахим 32 кг жинд нийлбэр өргөлтөөр 33 кг өргөж тусгай байрт тус тус шалгарсан байна.

Мөн нийт 18 аймгийн 200-аад тамирчин оролцсон тус тэмцээнээс + 69 кг жинд хүч үзсэн Е. Тилек шилдэг тамирчнаар шалгарсан байна.

Эдгээр өсвөрийн тамирчдыг өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, БТСГ-ын дарга Х.Бекболат нар хүлээн авч уулзан баяр хүргэж аймгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа залуу тамирчдыг цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Н.Ерлан

2018.02.13