“БИЗНЕС ФОРУМ ӨЛГИЙ 2018” АЙМГИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018 оны 03-р сарын 24, 00:00

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран “БИЗНЕС ФОРУМ ӨЛГИЙ 2018” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга түүний тамгын газар, газар, хэлтсийн дарга нар, аймгийн төвд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ТББ-ын удирдлагууд оролцсон юм.
Бизнес эрхлэгчдийг дэмжих талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ түүний үр дүн, цаашдын зорилт, болон хамтын ажиллагааны талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан илтгэл тавьж, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Тэрээр тавьсан илтгэлдээ “Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжиж үйлдвэрлэлийг нэмэгдүүлж иргэдээ ажлын байраар хангахад ихээхэн анхаарч, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого барьж ажиллах болно гэдгээ онцоллоо.
Түүнчлэн энэ удаагийн форумд оролцогч бизнес эрхлэгчид хүнс, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, барилга, аялал жуулчлал, зам харилцаа, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тал дээр УИХ, ЗГ болон орон нутгийн удирдлагуудын зүгээс шат дараатай арга хэмжээ авч ажиллахыг илэрхийлсэн юм.
 
Н.Ерлан.
 
2018.03.24