АЮУЛГҮЙ ТАЛБАЙД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2018 оны 03-р сарын 29, 00:00

 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 тогтоолоор баталсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журамд жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх 7 хоногийн  пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг хийж, бэлэн байдлыг хангана гэж заасан байдаг.

Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн орон нутгийн цагаар 15:00 цагт Онцгой байдлын газрын шуурхай удирдлага зарлан мэдээлэх дуут дохио өгснөөр аймгийн Засаг даргын тамгын газрын нийт ажилтан албан хаагч нар аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх  дадлага сургуулийг зохион байгуулав.

Н.Ерлан.

2018.03.29