НОГООННУУР СУМЫН СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙГ АХМАД ЭМЧ А.КҮРИСХАНЫ НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

2018 оны 03-р сарын 30, 00:00

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 07 сарын 07 өдрийн “Журам батлах” тухай 172 дугаар тогтоолын дагуу, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ногооннуур сумын Сум дундын эмнэлгийг он удаан жил тус эмнэлэгт үр бүтээлтэй ажиллаж байсан алтан гадас одонт ахмад эмч А.Күрисханы нэрэмжит Сум дундын эмнэлэг болгон шийдвэрлэсэн байна.

Өчигдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 29 –ний өдөр тус эмнэлгийг ахмад эмч А.Күрисханы нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагааг хийсэн юм.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Камелият оролцож тус эмнэлгийн өвчтөнүүдийн хуучирсан орыг орчин үеийн тоноглолтой шинэ ортой болгоход дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг шийдэхээр, мөн АИТХ-ын төлөөлөгч, Суат ХХК-ий захирал Ж.Адалбек эмнэлгийн бохир усны асуудлыг тус тус шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Түүнчлэн А.Күрисхан эмчийн гэр бүл, үр хүүхдүүд нь тус эмнэлгийн хоёр өрөөг орчин үеийн эмнэлгийн тоноглолоор тохижуулж, эмнэлгийн гаднах хаягийг хийж хүлээлгэн өглөө.

Н.Ерлан.

2018.03.30