КАЗАХСТАН УЛСААС 2 МЯНГААД ТӨРЛИЙН НОМ ХАНДИВЛАВ

2018 оны 04-р сарын 24, 00:00

Казахстан улсын Ш.Шаяхметовын нэрэмжит хэлний хөгжлийн төвөөс шинжлэх ухаан-танин мэдэхүйн  2 мянгаад төрлийн ном хандивласан байна.

Хандивласан номыг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагааг өчигдөр Дэлхийн номын өдрийг  тохиолдуулан Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын санд зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, Казахстан улсын Ш.Шаяхметовын нэрэмжит хэлний хөгжлийн төвөөс хандивласан номыг олны хүртээл болгож онцгой хувь нэмэр оруулсан  аймгийн төв номын сангийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэв.

Түүнчлэн тэргүүний уншигч хүүхдийн болон  урлагийн үзлэг, уран уншлага, номын баярын арга хэмжээнд идэвхтэй оролцдог зарим сургуулийн анги хамт олны шагналыг гардуулж баяр хүргэлээ.

Н.Ерлан.

2018.04.24