“ХҮҮХДИЙН ХӨЛБӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

2018 оны 05-р сарын 29, 00:00

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хүүхдийн хөлбөмбөг”-ийн тэмцээн эхэллээ.Уг тэмцээнд энэ жил 12-16 насны хүүхдүүд нийт 13 баг бүрдүүлэн өрсөлдөж байгаа юм.

Тэмцээнийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Өлгий сумын ЗДТГ, аймгийн Хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байгаа ба нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Биеийн тамир спортын газрын дарга Х.Бекболат, Өлгий сумын Засаг дарга бөгөөд Өлгий хотын захирагч Х.Бахытхумар нар оролцож хүүхдүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлж тэмцээний үйл ажиллагаанаас амжилт хүслээ.

 
Н.Ерлан
 
2018.05.29