НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛАВ

2018 оны 05-р сарын 30, 00:00

Эх үрсийн баярыг тохиолдуулан аймгийн эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй хүүхэд багачуудад баярын бэлэг гардуулах үйл ажиллагааг өнөөдөр аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Өлгий сумын ИТХ, ЗДТГ хамтран иргэний танхимд зохион байгууллаа.

Баярын бэлэг гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Нансалмаа, Өлгий сумын Засаг дарга бөгөөд Өлгий хотын захирагч Х.Бахытхумар нар оролцож бэлгээ гардуулж баяр хүргэлээ.

 
Н.Ерлан
2018.05.30