ХҮҮХДИЙН БАЯР-2018

2018 оны 06-р сарын 01, 00:00

Энэ жил Баян-Өлгий аймгийн хувьд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг аймгийн хүүхэд, залуучуудын паркад тэмдэглэн өнгөрүүлэв.

Aрга хэмжээг Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГазар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театр, Өлгий сумын ЗДТГ, Хот тохижуулах алба Дэлхийн зөн монгол ОУБ-ын орон нутаг дахь салбар хамтран зохион байгуулсан юм.

Мөн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд аймгийн удирдлагууд баярын мэндчилгээ дэвшүүлж, хүүхдийн баярыг тохиолдуулан зохион явуулсан урлаг спортын тэмцээнээс шагналт байрт шалгарсан хүүхдүүдийн шагналуудыг гардуулж баяр хүргэлээ.

Н.Ерлан

2018.06.01