“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 06-р сарын 02, 00:00

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохилдуулан Өсвөр үе, залуучуудад эх оронч сэтгэлгээг бий болгох, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой Иргэний андгай өргөх ёслолыг зохион явуулсан юм.

Энэ жилийн ёслолын арга хэмжээг 05 дугаар сарын 31-ний өдөр М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Андгай өргөх ёслолд ЕБС-ийн шилдэг тэргүүний 16 нас хүрсэн 30 гаруй хүүхэд оролцож аймгийн удирдлагуудаас иргэний үнэмлэхээ гардан авлаа.

Эх орныхоо хууль ёсны эзэн нь болж иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчид иргэний андгайг нэгэн дуугаар уншсан юм.

Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол , бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс зохион байгууллаа.

Н.Ерлан
2018.06.02