САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2018 оны 06-р сарын 09, 00:00

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнийг ирэх даваа гаригт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 13 цагаас эхлэн зохион байгуулахаар боллоо.

 
Иймд урилга хүлээн авсан аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, албаны дарга нар идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
2018.06.08