БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗООНОЗ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВД ФУРГОН МАШИН ГАРДУУЛЛАА

2018 оны 06-р сарын 29, 00:00

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Зооноз өвчин судлалын төвд олгосон туулах чадвар сайтай фургон автомашиныг өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан тус төвийн дарга Б.Анаргүлд гардуулан өглөө.

Тодруулбал: Баян-Өлгий аймгийн Зооноз өвчин судлалын төвийн хувьд байгалийн голомтот халдварт өвчнийг илрүүлэх, тархалтыг зогсоох, шаардлагатай арга хэмжээ авах үед автомашины асуудал тулгамддаг байсан юм. Үүнийг аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны 03 дугаар сарын 20-оос 23 ний өдөр тус аймагт ажиллах үеэр аймгийн Засаг даргын зүгээс санал болгон тавьж ийнхүү шийдвэрлүүлсэн байна.

Тус аймгийн хувьд 102 мянган хүн амтай, хамгийн холдоо 380 гаруй км-ийн алсад амьдрах иргэнд хүрч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж.Тиймээс автомашинтай болсноор иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр болж буй юм.

 
 
 
Н.Ерлан
 
2018.06.29