Дэлүүн сумын Засаг Даргын Тамгын Газрын конторын барилгын ажил

2018 оны 06-р сарын 11, 00:00

Огноо: 2018-06-11

Тендер шалгаруулалтын нэр: Дэлүүн сумын Засаг Даргын Тамгын Газрын

конторын барилгын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ДЛЗДТГ/20180/01

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ЗДТГазар нь эрх бүхий тендерт оролцогчдоос /Баян-Өлгий аймаг Дэлүүн сумын Засаг Даргын Тамгын Газрын конторын барилгын ажил / -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2017, 2016, 2015 оны Борлуулалтын орлогын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 20 хувиас багагүй

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2016, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2017, 2016, 2015 оны аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

•      Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

•      Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

•      Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

•      Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

•      Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил (1-5 давхар хүртэл) Ган бүтээцэн барилгын ажил (фермийн алгасал нь 18 м, баганын өндөр нь 6 м хүртэл)

•      Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

Тендерийн хамт 15792422 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2018 оны  07 -р сарын  16 -ны  өдрийн  10 цаг 00  минут-аас   өмнө ирүүлэх    ба    нээлтэд   оролцох   хүсэлтэй   тендерт   оролцогчдыг   байлцуулан тендерийг 2018 оны 07 -р сарын 16 -ны өдрийн 10 цаг 30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Баян-Өлгий, Дэлүүн сумын ЗДТГ-ын байр

Утас: , Факс: 95330005,99410008

Имэйл хаяг: a_musakhan@yahoo.com