ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХУВААРЬ СОНГОЛТ ЭХЭЛЛЭЭ

2018 оны 07-р сарын 03, 00:00

Их, дээд сургуульд оюутан элсүүлэх хуваарь сонголтын үйл ажиллагаа өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Өлгий сумын 1-р бүрэн дунд сургуульд эхэллээ. 

Элсэлтийн хуваарь сонголтын үйл ажиллагааг Монголын их дээд сургуулиудын консерциумаас ажлын хэсэг ирж зохион байгуулж байгаа бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн хэмжээнд 12-р ангийг 1953 хүүхэд төгссөнөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад 1406 хүүхэд хамрагджээ. 

БСШУС-ын сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн А/195 тоот тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоосон юм.

Дээрх босго оноог ЭЕШ-д хамрагдсан 1406 хүүхдүүдийн хэдэн хувь нь хангаж байгаа талаар аймгийн БСУГ-аас тодруулахад тодорхой нэгдсэн тоон үзүүлэлт гараагүй гэж мэдээллээ.

Мөн Монголын их дээд сургуулийн консорциумын албан ёсны хуваарь тараалт эхлэхээс өмнө хувийн их дээд сургуулиас сонголт хийж, бичиг баримтаа хураалгасан бол албан ёсны, гадны болон дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хуваарь сонголтыг авах эрх хязгаарлагдана гэдгийг тус байгууллагын зүгээс сануулж байгаа юм. 

Н.Ерлан
2018.07.03