ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АЗИЙН САЙД НАРЫН II БАГА ХУРАЛ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 07-р сарын 05, 00:00

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Эл хуралдаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож байгаа бөгөөд хуралдаанаар гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын тэргүүн туршлага, ололт, амжилттай танилцаж, харилцан туршлага судлах, аль салбарт, ямар үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, санал зөвлөмж гаргах ажээ.

 
 
Н.Ерлан
2018.07.05