Б.ГҮЛНАР-Д АИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТҮР ҮНЭМЛЭХ ОЛГОЛОО

2018 оны 07-р сарын 06, 00:00

2018 оын 06 дугаар сарын 24-нд болсон Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Билалын Гүлнар нийт сонгогчдын олонхын санал авч ялалт байгуулсан юм. 

Өнөөдөр уг төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж аймгийн сонгуулийн хорооны хоёрдугаар тогтоолоор Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Билалын Гүлнар-д төлөөлөгчийн түр үнэмлэхийг олголоо.

Ийнхүү Баян-Өлгий аймгийн ИТХ нийт 39 төлөөлөгчийн суудалтайгаас Монгол Ардын Нам 23, Ардчилсан нам 16 төлөөлөгчтэй боллоо. 

Н.Ерлан

2018.07.06