БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНЫ УЛСЫН ШИНЭ МЭРГЭН ТӨРЛӨӨ

2018 оны 07-р сарын 09, 00:00

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсны 812, Тулгар төр үүсэн байгуулагдсны 2227, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадам өвөг сур Урианхай сурын харваагаар /2018.07.08/ эхэллээ. Харваанд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн нийт 200 гаруй харваачаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат, Тагнуулын Ерөнхий газрын "Эрч спорт" хороо, "Өндөр уртын буянт" ХХК-ийн харваач спортын мастер, Үндэсний сурын Гарамгай харваач Төхөөний Очироо 30 сумнаас 27 онож түрүүлэн Урианхай сурын улсын мэргэн цолны болзол хангалаа.

Удаах байрыг Үндэсний сурын Улсын мэргэн, спортын мастер Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат, Алдар спорт хороо, "Жем интернейшнел" ХХК-ийн харваач Батаагийн Баярсайхан эзэллээ. Мөн гуравдугаар байрыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат, Урианхай сурын улсын мэргэн Цэвээндоржийн Батзориг, дөрөвдүгээр байрыг Ховд аймгийн Дуут сумын харъяат Урианхай сурын спортын мастер Шийлэгийн Баянмөнх, тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат Урианхай сурын улсын аварга, спортын мастер Хөхийн Бямбажав тус тус шалгарсан байна.

Энэ жилийн Урианхай сурын харваанд Улсын мэргэн цолтой 16, спортын цолтнууд 64 харваач оролцжээ.

Н.Ерлан

2018.07.09