АЙМГИЙН ТӨВИЙН 1000 ГАРУЙ АХМАДУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018 оны 10-р сарын 01, 00:00

“Олон улсын ахмадын баяр”-ын угтан /2018.10.01/ Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Өлгий сумын ЗДТГ, Ахмадын хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран аймгийн төвд амьдарч буй 13 багийн 1000 гаруй ахмадуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Өлгий сумын Засаг дарга бөгөөд, хотын захирагч Х.Бахытхумар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Нансалмаа, Ахмадын хорооны дара н.Бейбитхан нар оролцож хүндэтгэлийн үйл ажиллагааг нээн үг хэлж, ахмад буурлууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энхийг хүслээ.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар орон нутагт хийгдсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил, ахмад настнуудыг дэмжих чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлогын талаар үйл ажиллагаанд оролцсон ахмадуудад танилцуулж, Улс, орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж хөдөлмөр шингэсэн зарим ахмад буурлуудыг ЗГ-ын болон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

Н.Ерлан.

2018.10.01