НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018 оны 10-р сарын 01, 00:00

/2018.10.01/ Өнөөдөр аймгийн удирдлагууд “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын тамгын газарт он удаан жил ажиллаж байгаад гавьяаны амралтанд гарсан үе үеийн ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулан ахмадуудын саналыг сонсож цаашид ахмад буурлуудын саналыг орон нутгийн бодлого шийдвэрт тусгаж ажиллахаа илэрхийлэв.

Мөн Төр, захиргааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад буурлуудыг шагнан урамшууллаа.

 
Н.Ерлан
 
2018.10.01