АЙМГИЙН ТӨВ ТАЛБАЙД МОНГОЛ УЛСЫН БААТАР МАЗИМЫН ИКЕЙН ХӨШӨӨГ БОСГОХ ШИЙДВЭР ГАРЛАА

2018 оны 10-р сарын 10, 00:00

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар 2020 онд тохиох тус аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан аймгийн  төв талбайд Монгол Улсын баатар Мазимын Икейн хөшөөг босгох шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал: Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанд оролцсон төлөөлөгчид аймгийн  төв талбайд Монгол Улсын баатар Мазимын Икейн хөшөөг босгох  ажлыг 100 хувь дэмжиж, хөшөөний хийц загварыг ирүүлсэн Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, барималч Л.Ганхуягын болон  төрөлх нутгийн  зураач, барималч А.Нурдыхан нарын  өөрсдийн гаргасан зураг, макеттай танилцав.

Мөн шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлүүлэх, баатрын гавьяаг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Н.Ерлан

2018.10.10