АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТАНД 80 ГАРУЙ ХҮН ХАМРАГДАЖ МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХТЭЙ БОЛЛОО

2018 оны 10-р сарын 12, 00:00

Архивын тухай хуульд заасны дагуу Архивын ерөнхий газар нь Бүх шатны байгууллагын архивын баримтын хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, төрийн архивыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Дээрх чиг үүргийн хүрээнд Архивын ерөнхий газар Баян-Өлгий аймгийн ЗДТГ-тай хамтран анх удаагаа аймаг, орон нутагт бага зардлаар “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй ” сэдэвт “МЭРГЭЖИЛ ОЛГОХ” 10 хоногийн сургалтыг зохион байгуулж 80 гаруй хүнийг сурган мэргэжлийн үнэмлэхтэй болголоо.

Н.Ерлан
2018.10.12