УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2018 оны 10-р сарын 12, 00:00

Энэ оны есдүгээр сарын 01-ээс аравдугаар сарын 10-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд угаарын хийд хордсон тохиолдол 8 удаа бүртгэгдсэн байна. Үүний 3 тохиолдол өнгөрсөн 7 хоногт гарсныг аймгийн Онцгой байдлыг газар болон Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тийм учраас хүйтний улирал ирж, галлагаа эхэлж байгаатай холбогдуулан ард иргэд Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлж, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах, насанд хүрээгүй хүүхдүүдийг энгийн галлагаатай байшинд хараа хяналтгүй орхихгүй байх, түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулж түлэх, нэг доор хэт ихээр түлэхгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдол зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг байнга шалгаж сонор сэрэмжтэй байхыг хүсье.

Н.Ерлан

2018.10.12