“ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ” АЖИЛТАН Ш.СЕЙСЕНБАЙ АГСНЫ НЭРЭМЖИТ ГУДАМЖНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2018 оны 10-р сарын 15, 00:00

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Дастан шатахуун түгээх станцын гуван замын уулзвараас Бөхөн уулын авто замын хяналтын пост хүртэлх гудамжийг Монгол Улсын “Худалдааны Гавьяат” ажилтан Шикейн Сейсенбай агсны нэрэмжит болгосон юм.

Энэхүү шийдвэрийн дагуу Монгол Улсын худалдааны салбарт тасралтгүй он удаан жил ажиллаж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Худалдааны Гавьяат” ажилтан Шикейн Сейсенбай агсны нэр алдрыг мөнхжүүлэх, хойч үедээ өвлүүлэн таниулах зорилгоор үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь хөшөө босгон өчигдөр нээлтийн ажиллагааг хийлээ.

Тус үйл ажиллагаанд аймгийн болон Өлгий сумын удирдлагууд үр хүүхдүүд төрөл төрөгсөд нь оролцлоо.

Н.Ерлан
2018.10.15