БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД “ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” УЛСЫН VIII УРАЛДААНД ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

2018 оны 10-р сарын 16, 00:00

Завхан аймагт энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Төрийн соёрхолт, ардын жүжигчин, урлаг судлаач, доктор,профессор зохиолч Э.Оюуны нэрэмжит орон нутгийн театруудын бүсчилсэн “Шилдэг бүтээл-2018” улсын VIII уралдаанд оролцсон Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Алтан гадас одонт ХДТеатрын уран бүтээлчид зохиолч Эрдэнэбатын оюуны зохиол болох "Хэзээ ч мартахгүй" драмын жүжгийг тайзандаа амжилттай тоглож гуравдугаар байр эзлэв. Мөн тайзны зохион байгуулалт, жүжгийн хөгжмийн зохиол, жүжигчдийн ур чадвараараа шалгаран Шүүгчдийн нэрэмжит шагнал хүртжээ.

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү улсын уралдаанд Баян-Өлгий, Ховд, Увс, Баянхонгор, Завхан аймгуудын театрын жүжигчид оролцсон бөгөөд БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбооноос Төрийн соёрхолт, ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч Э.Оюуны 100 жилийн ойг тохиолдуулан нэрэмжит болгон зохион байгуулсан байна.

Н.Ерлан
2018.10.16