ГАЛТ ЗЭВСГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2018 оны 10-р сарын 18, 00:00

Иргэдийн галт зэвсгийн үзлэг, тооллого 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна.
Дээрх заасан хугацаанд иргэд өөрийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ аймгийн Цагдаагийн газарт болон оршин суугаа газрынхаа цагдаагийн хэсэг, тасагт өөрийн биеэр авч очиж бүртгүүлнэ үү.

Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.6 зүйлийн 5.6.5 дахь хэсэгт зааснаар иргэнийг 40 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.

Иймд иргэд олон нийт та бүхэн тооллогод идэвхтэй хамрагдаж өөрийн эзэмшдэг, өмчилдөг галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэлээ харъяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд нь бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Мөн Цагдаагийн байгууллагад урьд нь бүртгэгдээгүй нуугдмал галт зэвсгийг арга хэмжээний хүрээнд эх сурвалж шаардахгүйгээр бүртгэх юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 94442902, 95166166, 80898999