ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ТӨРИЙН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018 оны 10-р сарын 22, 00:00

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2008 оноос асуудлыг улс орон даяар зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн 10 жилд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтыг хэлэлцэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордоны Их танхимд зохион байгуулж байна.

Үүний гол зорилго нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын зорилт чиглэлийг тодорхойлж, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн болон аж ахуй нэгж байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байгаа аж.

Зөвлөгөөнд яам, агентлагууд,  аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, албан хаагчдаас бүрдсэн нийт 500 гаруй төлөөлөгчид хамрагдаж байгаа ба Баян-Өлгий аймгаас аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч А.Камелият, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, ШӨХТГ-ын орон нутаг дахь Улсын ахлах байцаагч Ө.Хуралай,  аймаг дахь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн н.Бекен нар болон  сумын удирдлагууд, ТББ-ын төлөөллүүд  оролцож байна.

Н.Ерлан
2018.10.22