''ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2018 оны 10-р сарын 24, 00:00

Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас өгсөн чиглэлийн дагуу. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газартай хамтран " Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргэс урьдчилан сэргийлэх" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын заалнд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бауыржан, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, АЗДТГ-ын дарга Х.Тилеген, Цагдаагийн газрын дарга Б.Батхүү, аймгийн Прокурорын газрын дарга, хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүх, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Нансалмаа, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек болон мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд, сумдын ИТХ-ын ГХУСАЗСЗ, Багийн нийтийн хурлын дарга, Багийн засаг дарга, Боловсрол, соёл урлагийн газар, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Эмэгтэйчүүдийн холбоо, Дэлхийн зөн Монгол ОУБайгууллага, болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож мэдээлэл хийлээ.
 
Хэлэлцүүлгээр "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ"-ний талаар хэлэлцэж зөвлөмж гарган бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлж зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцэж, биелэлтийг тооцож ажиллахаар тогтов.
 
2018.10.24