ТҮМЭН ГАЗРЫН ЦАЙНЫ ЗАМЫН ХОТУУДЫН ДАРГА НАРЫН 6 ДАХ УДААГИЙН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2018 оны 10-р сарын 28, 00:00

Монгол улсын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найдамдах Хятад Ард Улсын Хүнань мужийн Иян хотноо “Нээлттэй иноваци, Түмэн газрын цайны замын шинэ эринийг угтацгаая” уриан доор зохион байгуулагдаж буй 6 дах удаагийн Монгол, Хятад, Оросын Түмэн газрын цайны замын хотуудын дарга нарын дээдтүвшний уулзалтанд урилгаар оролцож байна.

Цайны зам дагуух муж, хотуудын дарга нарын дээд түвшний уулзалтанд Монгол Улсыг төлөөлөн Монгол улсын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А. Гылымхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан нар оролцож өөрийн аймаг, орон нутгийг цайны зам, хөгжлийн замын бүтээн байгуулалтанд хэрхэн холбож ажиллах талаар илтгэл тавив.

Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А. Гылымхан “Орон нутгийн цайны зам ба Баян-Өлгий аймгийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж, Монгол, Хятад, ОХУ-ыг холбосон ачаа тээвэрлэлтийг хамгийн түргэн хугацаанд, хямд өртөгөөр тээвэрлэх тээвэр логистик төв байгуулах санал дэвшүүллээ.


Н.Ерлан
2018.10.27