“NEAR” ХОЛБООНЫ 12 ДУГААР БҮГД ХУРАЛ БНХАУ-ЫН ХУНАНЬ МУЖИЙН ЖАНЖИАЖЭ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018 оны 10-р сарын 29, 00:00

БНХАУ-ын Хунань мужийн Жанжиажэ хотноо зохион байгуулагдаж буй NEAR буюу Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны Холбооны 12 дугаар Бүгд хуралд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож байна.

Тус хуралд NEAR холбооны гишүүн 5 улсын 77 муж, аймгуудаас төлөөлөл оролцож байгаа бөгөөд Монгол улсаас Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай, Увс аймгийн Засаг дарга нар, Архангай аймгийн ОНӨГазрын дарга, Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, нийт 14 хүн оролцож байгаа юм.

Ээлжит бүгд хурлаар гишүүн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, дараагийн бүгд хурлыг зохион байгуулах улсыг тогтоох тухай хэлэлцэж байна.

Бүгд хурал энэ сарын 29-ныг дуустал үргэлжилнэ.

Н.Ерлан
2018.10.29