18 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2018 оны 12-р сарын 25, 00:00

Тус аймагт орчин үеийн стандартын дагуу баригдсан 'ARMAN' худалдаа үйлчилгээний төв болон, 18 айлын орон сууцны барилга ашиглалтанд орж өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг аймгийн нэрт бизнесменүүдийн нэг Х.Муратбек өөрийн хувийн хөрөнгө оруулалтаар сүндэрлүүлж олны хүртээл болгож байгаа юм.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан аймгийн Засаг дарга А.Гылымхан Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Бахытхумар нар оролцож орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж, орчин үеийн стандартыг шаардлага хангасан бүтээн байгуулалт бий болгон, ажлын байр нэмэгдүүлж байгаа явдaлд талархаж байгаагаа илэрхийллээ.

Н.Ерлан

2018.12.24