АЙМГИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2019 оны 01-р сарын 02, 00:00

            Жил бүрийн шинэ оны босгон дээр Баян-Өлгийчүүд салбар салбарын оны шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Уг уламжлал ёсоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 163-р тогтоолоор баталсан журмын дагуу 2018 оны шилдгүүдээ тодруулж, шагналыг гардууллаа.

Тодруулбал: Тухайн жилд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан эрхэлсэн ажлын үзүүлэлтээр онцгой амжилт гаргаж, идэвх зүтгэлтэй ажилласан албан байгууллага, аж ахуйн нэгж болон ажилтан алба хаагч, хувь хүнийг ОНЫ ШИЛДЭГ-ээр шалгаруулдаг юм.

Өнгөрсөн оны 12 –р сарын 26 ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн Засаг даргын зөвлөлтэй хамтран аймгийн оны шилдгүүдийг шалгаруулан, шагналыг аймгийн нэгдсэн шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар үг хэлж өмнөх оны амжилтуудаа бататгаж, ирэх ондоо улам бүр хичээн ажиллахын ерөөж, нөр их хөдөлмөрөөрөө төр түмэндээ үнэлүүлж буй шилдгээр тодорсон нэр бүхий 17 хүн, 4 байгууллагын хамт олондоо ажлын амжилт хүсэж шагналыг нь гардууллаа.

“ОНЫ ШИЛДЭГ” -ҮҮД

1. Оны шилдэг бага ангийн багш: Б.Гүлдаурен - Ерөнхий боловсролын Зайд БДС-ийн бага ангийн багш

2. Оны шилдэг багш: М.Нургүл – Өлгий сумын Ерөнхий боловсролын 3 дугаар БДС-ийн биологийн багш

3. Оны шилдэг багш: Т.Өнербек - Ерөнхий боловсролын Бастама БДС-ийн химийн багш

4. Оны шилдэг оюутан: К.Жаннур – МУИС-ийн 4 дүгээр курсийн оюутан

5. Оны шилдэг соёл, урлагийн салбарын ажилтан: Х.Серик – Айтыскер

6. Оны шилдэг тамирчнаар С.Саруул-Эрдэнэ – Ерөнхий боловсролын 2 дугаар БДС-ийн багш, Урианхай сурын улсын аварга, спортын мастер.

7. Оны шилдэг хэвлэл мэдээллийн ажилтан: Б.Еркинбек – Орон нутгийн олон нийтийн Радио телевизийн сэтгүүлч, сурвалжлагч

8. Оны шилдэг инженер: Х.Холганат – “ИЕЛ” ХХК-ний инженер

9. Оны шилдэг бизнесмен: Ш.Таттимбек – Хувиараа бизнес эрхлэгч

10. Оны шилдэг ажилтан: Х.Еженхан – Өлгий сумын Хот тохижуулах албаны хар замын үйлчлэгч

11. Оны шилдэг ажилчин: Т.Бахыт – Аймгийн Авто тээврийн төвийн тээврийн жолооч

12. Оны шилдэг банк, санхүү, эдийн засаг, бүртгэлийн ажилтан: Т.Өсерхан – Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

13. Оны шилдэг төр захиргааны ажилтан: А.Тогтау –Аймгийн ХХААГ-ын МАА-н албаны дарга

14. Оны шилдэг төр захиргааны ажилтан: Т.Нурлан – Аймгийн МХГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч

15. Оны шилдэг хууль хяналтын ажилтан: Б.Мангилик – Аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

16. Оны шилдэг их эмч: Х.Манчүк – Аймгийн НЭ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч

17. Оны шилдэг сувилагч: С.Гүлмайра – Аймгийн НЭ-ийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагч

18. Оны шилдэг аялал жуулчлалын салбарын ажилтан Ш.Ханат – “Шер-Орог-Саарал” ХХК-ний захирал

19. Оны шилдэг төсвийн байгууллага: Аймгийн Гаалийн газар

20. Оны шилдэг төсвийн байгууллага: Аймгийн Татварын хэлтэс

21. Оны шилдэг хувийн хэвшлийн байгууллага: “Фатиха” эмнэлэг тус тус шалгарлаа.

Н.Ерлан
2019.01.02