ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 01-р сарын 07, 00:00

Аймгийн Засаг дарга А.Гылымхан өнөөдөр шатрын спортын мастер цол хүртсэн, ахмад тамирчин Шүкирханы Жакейг хүлээн авч хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Мөн аймгийн шатрын спортыг хөгжүүлэх, Залуу үеийг хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, бүсийн болон олон улсын шатрын тэмцээнд амжилттай оролцсон явдлыг өндрөөр үнэлж аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнан, талархалын бичиг гардууллаа.
 
Н.Ерлан
2019.01.07