ЖҮДО БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ-ЭЭС УЛСЫН НАЧИН Б.СЕРИК АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2019 оны 01-р сарын 08, 00:00

2019 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод энэ сарын 7,8,9 -ний өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсын гавьяат дасгалжуулагч, "Алтан гадас одонт" аймгийн заан Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулагдаж байна.

Уг тэмцээний -100 кг жинд хүч үзэн барилдсан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат ШШГЕГ-ын харьяа Сүлд спорт хороо, “Таван Богдын Бүргэдүүд” дэвжээний бөх жүдо бөхийн спортын мастер улсын начин Бердмуратын Серик амжилттай сайхан барилдаж аваргын АЛТАН медаль хүртлээ.

Б.Серик энэ тэмцээнээс өмнө 2014 онд мөнгө, 2017 онд хүрэл медаль тус тус хүртэж байсан бол энэ жил медалийн өнгөө хувиргалаа.

Н.Ерлан

2019.01.08