АЙМГИЙН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД 2018 ОНД ХИЙСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА

2019 оны 01-р сарын 09, 00:00

Аймгийн төсөвт байгууллагууд өнөөдрөөс эхлэн 2018 онд хийсэн ажлын тайланг аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралд танилцуулж, Засаг даргатай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээ, хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлт болон хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн захиран зарцуулалт, ажлын ахиц амжилтыг үнэлүүлж байна.
 
Нийт аймгийн 50 гаруй төсөвт байгууллага 2018 онд хийсэн бүтэн жилийн ажлыг тайланг тайлагнах юм.
 
Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн хувьд байгууллагуудын удирдлага болон ажилтан албан хаагчиддаа ажлын хариуцлагаа сайжруулахыг анхааруулж, дараах асуудлуудыг үүрэг болгож байна.
 
Үүнд:
 
1. Төрийн албан хаагчийн ёс зүйг харилцааны соёлыг дээшлүүлэх
 
2. Хээл хахуул хувийн ашиг сонирхлоос ангид байх
3. Цаг баримтлах
 
4. Аливаа үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах
 
5. Батлагдсан бүтэц орон тооны дагуу ажиллах /Дур мэдэн орон тоог хасах эсвэл нэмэх асуудлыг таслан зогсоох/
 
6. Төсвийн хүрээнд хэмнэлттэй, үр дүнтэй, өргүй ажиллах
 
7. Иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй, чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх
 
8. Харьяа салбарын яам болон гадаад дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтарч ажиллах
 
9. Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхижуулах чадварлаг боловсон хүчин бий болгох талаар анхаарах
 
10. Нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аянд идэвхтэй оролцох /орчны цэвэрлэгээ, мод тарих , дэмжлэг туслалцаа г.м/
 
11. Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаандаа багтааж сайн чанартай биелүүлэх
 
12. Үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг бий болгох. / ТВ, Радио, Сонин цахим хуудас-аар / түгээх,
 
13. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг хугацаандаа өгч мэдэгдэх
 
14. Төр засгаас үзүүлж буй тэтгэмжийг /мөнгөн тусламж, хүнсний талон, асаргаа сувилгаа, хөнгөлөлт урамшуулал / авах ёстой эзэндээ олгох, хүргэх
 
15. Байгууллага тус бүр шинэ санаачлага гаргаж ажиллах зэрэг олон асуудлуудыг тус тус үүрэг болгож байгаа юм.
 
Н.Ерлан
2019.01.09