БУГАТ СУМААС АЙМГИЙН АВАРГА МАЛЧНААР 4, АВАРГА ТАРИАЛАНЧААР 1 ХҮН ШАЛГАРАВ

2019 оны 02-р сарын 03, 00:00

Цаг наргүй хөдөлмөрлөж, ХАА-н салбарын хүнд ачааг нуруундаа үүрч аймгийн аварга малчин, тариаланчаар тодорсон Бугат сумын малчдын шагналыг гардууллаа.

Бугат сумаас "Аймгийн аварга малчин"-аар, 1-р багийн малчин Бахатын Хараман, Өзбекийн Боранбай , 2-р багийн малчин Ивгээлийн Шагдаржав, 4-р багийн малчин Исаханы Худабай нар тодорсон бол "Аймгийн аварга тариаланч"-аар 3-р багийн тариаланч Мешелийн Хуаныш шалгарсан юм.

Тэдний шагналыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, тус сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч Х.Арман нар болон сумдын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

Уйгагүй хөдөлмөрийн үр шимээ ийнхүү төр засгаараа үнэлүүлж буй Та бүхэн ирж буй Гахай жилдээ хотол олноороо энх амгалан байж, мал сүрэг тань арвай будаа шиг өсөн арвижиж, төл тань түм бумаараа, мал тань мянга түмээрээ өсөх болтугай.

Н.Ерлан

2019.02.03